Аргатал хүлээсэн сэтгэлийг минь амрааж андын минь А тэмдэглэл мэндэллээ. Аримагийн анхны ном, ангиас төрж байгаа анхны ном, анхны багшийнхаа гэгээн дурсгалд зориулсан, анхны шүлгүүд, анхны хайрын дурсамж... гээд л. Монгол, Латин цагаан толгойн хамгийн анхны үсэг болох А-ийн цаана ил далд олон утга нуугдаж байгаа юм. Андын минь далд сэтгэл нь гуниг ч юм шиг. Гунигтайдаа гунидаггүй нь үнэн ч юм шиг. Гуниг нь ихэдсэн бүсгүй, гунигтайдаа гунидаг ч үгүй бүсгүйн гуниг нь хүйтэн ч ганцаардах үед хань болдог, яг л сар шиг... зөөлөн, цагаан, амархан оддог, эргээд ирдэг, яг л үүлс шиг... Өвлийн гүнд жавар нөмөрч дулаацан нойрсож чаддаг юм. Аримагийн анхны “А тэмдэглэл”-ийн хамгийн анхны шүлэг...
Он цаг
Тэнгэрт ганц сар, бөөн бөөн үүлс...
Тэнд миний гуниг хөвнө
Тагтан дээр өглөө бүр ирж хоол горьдон суудаг
Тагтаа ойрдоо алга. Хаа нэг тийш одчихсон...
Манан... манан бүрхэн салхи хүүгэвч
Маргааш өглөөний нар алгуурхан наашилж буй
Сэтгэл гэнэт гэгэлзэн гэгэлзэхүйд
Сэрүүхэн бүр сэрүүхэн, аниргүйд уусдаг
Саарал тэнгэрээс цас хаялна, бодлын дайдад бударна
Санаа алдана, навчис жавар нөмөрч нойрсоно
Судал бүхнээр нь он цаг урсана, ирэх хаврыг хүлээвч
Суларчээ, амьсгаа нь аль хэдийн хатаж гүйцжээ
Ээлжлэн мандагч наран, саран- инээд гуниг минь юм
Ижий минь зовлон жаргалыг минь тэнцүүлж дээжээ өргөсөөр л...
Өргөсөн дээжийнх нь дусал тэнгэрийн шувуудыг сэрээлээ
Үргэсэн гунигийг минь зуусаар нисэж айсуй... Он цаг


Сэтгэгдэлүүд:
Аримад. ... гэж хэлсэн баримт бичээстэй байгаа шүү.Хамгийн дээр. Хэ хэ.
Сэтгэгдэл үлдээх: