МУГЖ, дуучин С.Жавхлан
Аньсахан ээ л нүдний чинь халуун хөх талимаанд
Хайрын совин цэнхэртүүлж л
Амраг жаалхан чамайгаа л энхрийлж, илбэнхэн суух минь
Чононгоо чононгоо
Сайхнаас сайхан чинийхээ л аалины нь гэгээнд уусанхан ээ л
Санаж л үгүйлэхийн халуухнаас томоогүй л муухай дассаныхаа
Алтанхан ээ л хэвлийн чинь охин хөх сэвлэгийг
Цэнхэр манан ирвэгнүүлж л
Амраг жаалхан чамтайгаа л эрхэлж, тунинхан суух минь
Чононгоо чононгоо
Миний л ээ муухай чинийхээ л үлэмжийн чанарт нь шингэнээ л
Үгүйлэн санахын энүүхнээс үгүйлэнхэн муухай л хайрласныхаа
Сул асгасан гэзгээр чинь зөндөө чиг удаан наадлаа
Суусар нөмгөн салхи л ингэж Чонон хул анхилдаг биз ээ
Сэмэрч талмисан харцанд чинь уярч удаан чиг ихээр эрхлэлээ
Сувдарч асгарсан хайрын чинь өнгө л хөх чоно нь тэр биз ээ
Энгэр цээжээр чинь л нэг ирвэгнүүлэнхэн их л хөхлөө
Эжий гэгээн хатдын чинь сүү уургийн хана л тэр биз ээ
Чононхонгоо чинийхээ бэлхүүсийг илбэн ихээр энхрийллээ
Мэлтэгнэж намуухнаар гол усан ийн чонон хөх гиншдэг би ээ
Миний жаалхан чононгоо
Хагас аньсан халуун харцтай уруулын чинь улааныг их л озлоо
Хатан Бөртийгөө хайрлахын тань Хаан Чингис омог нь тэр биз ээ
Чонон хул биеэр чинь нэг, чонон улаан шинжээ ихээ
Чингис их л омгий минь цусны улаан өнгө нь тэр биз ээ
Ум цэцгийн чинь уруул ялдмыг үмхэлж хө, өвтгөж эрхэллээ
Хөрвөөж тэгээд л энэ цэцгийн энгэрт миний нуган үр аавдаа уйлна аа
Миний жаалхан чононгоо
Хасын тунгалаг хонго өгзөгийг чинь өвтгөж хө, ихээр энхрийллээ
Хааны минь хатдын гэгээн их үзэсгэлэн юу нь энэ л биз ээ


Сэтгэгдэлүүд:
Yamar hun baidag yum bol!
Сэтгэгдэл үлдээх: