Чарласан өнгө…

                                                                    Зураг хараад…
1.
Зунд, зуны наранд
Намарт, намрын євсєнд
Євєлд, євлийн гvнд бий
Хаварт, хаврын салхинд л
үгүй
Дурлалд, цэцгэнд
Дуу алдах гиншилтэнд бий
Үүлэнд, үүрээр сарних саранд л үгүй
Жамаараа ирсэн зовлонд,
Жаргалын ганц алиманд бий.
Хэл болоод урууланд
Хэтэрхий тансаг
үгний хэмнэлд бий.

2.
Манарсан их зvvднээс маргаашийг бодож олсон
Магад, зураачийн нvд ийм єнгєтэй
Бийрийн vзvvрт хатсан хvслийн тєгсгєлєєс
Бичих гээд
үгээ олоогvй утгын гvнээс
Х
үсээд хяссан бүхний
Х
үлээгээд ирсэн бүхний
Амьдын голыг х
үрээлж татна.
Хаашаа ч харсан давчдах vнэний тєлєє олсон
Харанхуйн хамгийн тод толбо болон vлдэнэ.

3.
Зєрєхєд тулгарсан харцны галтай
З
үрхнээс гарсан цусны амттай
Чанх голоор минь урсаж
Чихэнд чийртэй чарласан
Чиний дуртай
өнгийг…
Ч
өтгө
р аваг!!
                                                                        
2006.06.18

Танил бус харцууд
Нvдээр нэг туучлаа
Та лав энд алга байна
Таалагдах юм нэг ч алга
Эзэн нь vгvй энэ ертєнцєд
Эрх чєлєє эзэн суусан байна.
Хагацах, харамлахыг тєсєєлєхгvй
Хашгирахыг минь хэн ч сонсохгvй байна.
Энд тайван, тайван бус байна.
Танайх, минийх гэдэг vг олдсонгvй
Таныг би эрээд олсонгvй…
Гудамж талбай нь урсгалгvй,
Гуйлгачингvй, баяд ноёдтой юм.
Зовлонгvй, жаргалтай
Зовхи нь vгvй нvдтэй тєстэй юм.
Зvрхийг энд зvрх гэдэг болов уу
...
Үхэл ирэхэд уйлдаг болов уу?
                                                                                2007.02.11

 

                                   Цаг хугацааны хаан

Vргэлж би хэн нэгнийг хvлээсээр ирснээ мэддэг
Vргэлж би хэн нэгний дуулахыг сонсдог
Vvр цайхад хэн нэгэн ширтэхийг мэдэрдэг
Vvрд чи намайг хайсаар ирснийг санадаг
Цаг хугацааны vр чи хаанаас ирсэн бэ?
Харах нvдний нь хар харанхуйгаас эхтэй
Хамгийн дуртай єнгєнд минь vхэн дурладаг
Нvдээрээ инээхдээ нvгэл дагуулдаг
Нэг удаа л цохилох зvрхтэй
Цаг хугацааны хvv чамайг хэн гэдэг вэ?
Уйлахдаа уруул чинь хєдєлдєггvй, зvрх чинь л чичирдэг
Унтахдаа нvд чинь аньдаггvй
Зvрхнээс ангид євдєхийг чинь сонсох гэж
Зvvднээс ангид уйлахыг чинь аргадах гэж
Цаг хугацааны ханхvv чи хаана зогсох вэ?
Уй тєрмєєр цагаан арьстай юм
Улаан зангиа, цэнхэр цамцтай юм.
Урдаас минь эгцлэх зориггvй юм
Зєєлєн эдээр хийгдсэн юм шиг
Зєрєхдєє яг тийм булбарайг нь мэдрэх юм.
Цаг хугацааны хаан чи хэнд хайртай вэ?

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-06-28 20:16:57
амжилт хүсье
2. үйтэн | 2009-06-28 20:34:29
яаасс сайхан шүлэг вэ
3. oldoshaksli | 2009-06-29 12:34:11
Uneheer goyo shulguud bna!
4. Арима | 2009-06-29 12:42:25
Ай,
Би чамайг бичээсэй гэж дандаа хүсдэг
5. Ууудам | 2009-06-29 12:49:18
2 дахь шүлэг бүр гоё юм аа. Бид чамайг бичхийг л хүсдэг шүү дээ. Бичээд л бай
6. Эмбий | 2009-06-29 14:44:07
бүр дахин дахин уншаад л баймаар сайхан шүлэг байна
7. Амита (зочин) | 2009-06-30 14:10:48
Баярлалаа,найзууд аа! Урмын үг хайрласанд. Хэ хэ
8. Вафль | 2009-06-30 14:18:11
Гоё гарчиг байна.
9. Сарнайха | 2009-06-30 14:23:46
яаасс сонин өнгө вэ, чаралсан өнгө, лайтай

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.