Арима

 

 

 

 

 

 

 

 

 

Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын даль шиг цагаан гараар зүүлт урлаад
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэгээд бороон дуслыг уруулаас чинь амтлаад
Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн
Хөлчүү залуу үнсэлтээр удахгүй шараа тайлна

Агаар тэнгэрийн уудмаас дураараа зуларсан зүггүй
Алтан тор шиг чиний гарт албаар баригдсан шувуухай
Тэнгэрийн усан шатаар тэвэрт чинь зүтгэж буухдаа

Тийшээ буцахаа мартаад инээж үлдсэн гэнэнхэн...

2009 он. Арима&З…

-      Сэтгэл гэгч лааг унтартал би дурласаар л байна
       Сэмхэн шаналж сэмхэн догдолж гунигласаар л байна
       Энэ насандаа би яг долоон залууд дурлана
       Энхрий дурлалынхаа дурсамжаар олон жил амьдарна

-            Сэтгэл гэгч лааг унтартал би дурласаар л байна
       Сэмхэн шаналж сэмхэн догдолж гунигласаар л байна
       Энэ насандаа би мянга мянган бүсгүй дурлана
       Гэхдээ эхнийх нь ч, сүүлийнх нь ч чи л байх болно

2009 он. Арима&З…

Сэтгэгдэлүүд:

1. Арима | 2009-06-29 12:39:56
өө бурхан минь... энэ юув? хэхэ
2. Ууудам | 2009-06-29 12:46:01
Энэ шүлгийг хэн нь бичсэн вм бээ
3. fabio (зочин) | 2009-06-29 12:46:13
harin yu ve? hehehe
4. bolorka83 | 2009-06-29 12:49:50
bugd gaihaad garch .. harin bi unshaad garlaa
5. amita (зочин) | 2009-07-02 11:40:29
Уншуулах гэж л...
6. Арима | 2009-07-02 11:46:51
хи хи муу найзыгаа шараад түлээд болгоод шатаагаад хаячлаа л даа Амита гуай :р
7. Монгол Зон | 2009-07-02 11:52:06
нэр нь түгсэн шүлэгчийн мөртүүд нээх дотно бас соньхон байлаа.
8. oldoshaksli | 2009-07-02 12:19:27
arima
arima
arima
9. Амита (зочин) | 2009-07-02 12:42:29
Би яасан юм бэ? Зүгээр л сууж байсан чинь л...
10. Amita | 2009-10-15 19:17:28
Ёо энэ рекламыг яаж болиулах вэ? Хүн ашиглачих юм аа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.