Шинэ оны мэнд хүргэе!

Үзэсгэлэндээ үл мэдэг ичингүйрэн
Улаан бутрах хүслийн мод хүлээнэ
Үлгэрийн вант улсын баатруудын
Урам цогтой, үнэнч сэтгэл хүлээнэ
Дүүрэн зоригтой залуу насны
Дүрэлзэн асаад ассаар буй амжилт хүлээнэ
Дугуй цагнаа дэлхий эргэсээр цагт
Дуртгал шинэ хоёрын заагт ШИНЭ ОН хүлээнэ

Шөнийн талд адуу янцгаана

Шинэ оноор нэгэн хүний хүслийг биелүүлье гэж бодлоо. Энэ чинь шинэ он шүү дээ. bluefire-ийн хүсэлтээр нийтлэв.

До.Нямаа

Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Алс замын алжаал тайлж
Аяны хvн талдаа хононо
Гvн харанхуйд тэнгэрийн заадас
Гvvн зэл шиг сунайн цайрна
Амгалан талын аяс хөндөж
Алдуурсан унага шиг од харвана
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Оддын дундаас ижлээ vзсэн юм шиг

Шөнийн талд адуу янцгаана

 

Ижийд минь битгий хэлээрэй

 

Бов бор нүдтэй
Хав хар хөмсөгтэй гэж
Харамлахаараа атирдаг ууртай 
Худлаа хэлдэг уруултай бас дээр нь хэнэггүй бардам гэж... Өнөөдөр миний санаанд нэг хүнээс болоод энэ шүлэг гэнэт орж ирээд. Нээрэн яагаад ийм бардам юм бэ?чи. Цухал төрөөд байна аа. Хэнэггүй мөртөө "эмзэг" толгой чамаас л болоод тэр шүү дээ.

Хүнд намайг дурлалаа гэж
Ижийд минь битгий хэлээрэй
Хөөрхий ээж минь шаналж мэднэ
Хөөрхөн явснаа зэмлэж мэднэ
Хүнээс далдуур уйлж мэднэ
ээ
Босон суунгуй боддог гэж
Бодоод байхлаараа уйлчихдаг гэж
Бов бор нүдтэй гэж
Болоогүй ээ бас түүнд шүлэг бичсэн гэж
Ижийд минь битгий хэлээ
рэй
Зүүдэлж сэрхээрээ уйлдаг гэж
Зүсийг нь хархаараа айдаг гэж
Худлаа хэлдэг уруултай гэж
Хуурсаар байгаад үнсчихдэг гэж
Ижийд минь битгий хэлээрэй
Үсийг минь хааяа илдэг гэж
Үймүүлж орхиод холддог гэж
Хав хар хөмсөгтэй гэж
Харамлахаараа атирдаг ууртай гэж
Ижийд минь битгий хэлээрэй
Цэцэг голдог эрвээхий хүртэл цоохор байхад
Цээжинд ахадсан хайраа өөрөө олсон гэж
Болоогүй бас тэр нь хүнийх гэж
Ижийд минь битгий хэлээрэй

Дандаа намайг өрөвдсөөр байгаад
Дэндүү эрт өтөлчихөж мэднэ
Ижийд минь битгий хэлээрэй

Улаан цэцэг

Ц.Дэлгэрмаа

Уйтгартай энэ улаан цэцгийг
Би ургуулсан юм
Удаан ширтэж суухдаа
Нулимсаараа усладаг юм
Уруулынхаа хэлбэрээр дэлбээг нь урлаад
Зүрхнээсээ дусаан тордсон юм
Намар байдгийг албаар мартаад
Навчсын өнгөөр ишийг нь бүрсэн юм
Үс шигээ зөөлөн ширхэгтэй хөрсийг
Хэний ч мэдэхгүй нугаас авчирсан юм
Өвлийг тэсвэрлэхгүй эмзэгхэн болохоор нь
Өрцөн цаанаа суулгасан юм
Уйтгартай энэ улаан цэцгийг
Урлаж суухдаа л өөрийгөө таньсан юм
Цас үзэхгүй, бороонд норохгүй түүнийг тэгээд
“Час улаан уйтгар” гэж нэрлэсэн юм.

 

Сэтгэлд хоногшсон хайрын мөртүүд

Хөнгөмсөг аальгүй харагдах ч бай
Хөл алдан чамдаа би гоёдог
Хонгор биеийг налалгүй удсан аж
Хайрын шаналалд автахын хүслэн аж
Нүд чинь сар шиг зүрх рүү шагайдаг
Нүүр ажиж  эрүүнээс өргөдөг
Бурхад шиг олон мутаргүй атлаа
Бүхий л биед хүрдэг хачин гартай чи.

                                                 Цэвлээгийн Отгонжаргал
Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулалдааны талбар юм
Энгүй сайхан түүнд
Зуун зүрх тэмүүлж
Эцэс хойно нь болохоор
Ерэн ес нь шархалдаг

               Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж
Амьсгалаараа хүзүү гижигддэг
Эрх  хонгор гэргийтэй би
Аашлахад минь үл тоодог
Эрх хоёр хүүтэй би

                        “Эрхийн шүлэг” Арлааны Эрдэнэ-Очир
Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхэй шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрвэгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм

                                                     Арлааны Эрдэнэ-Очир
Яг л миний шүтэн дурладаг
Яруу эрхэм хайр минь чи юм шүү

                                                   Баярхүүгийн Ичинхорлоо
Цэх ширтээд үнэнээ хэлээрэй
Цээжний минь гүнд алдаатайгаа багтаарай

                                                Баярхүүгийн Ичинхорлоо
Аянч шувуу нуурын толионд буух шиг
Алжааж хүлээсэн мөч миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлье, чамд би хайртай
                                                Баярхүүгийн Ичинхорлоо
Уйтгарлан сууж чамайг мөрөөдөх нь
Угтаа миний жаргал байдаг
Хэнд ч чамайг алдахыг хүсдэггүй
Хэрцгий хайр зүрхэнд минь байдаг.

                                                Баярхүүгийн Ичинхорлоо
Дэндүү дээ дэндүү, даанч дэндүү тунгалаг
Дээлээ тайлаад даллаж гүймээр тунгалаг
Дэлт мориноосоо буугаад мөрий тавимаар тунгалаг
Даанч дэндүү тунгалаг бидэн хоёрын ариун хайр аа

                                                                       Д.Банзрагч

Эрвээхийн гоё нь далиндаа л байдаг
Эрхэмсэг чи минь нүдэндээ л оршдог
Янзага хоносон мэт хацрын чинь хонхор
Яг л эндээс эхэлж би чамайгаа хардаг

                                                                 Ц.Баярмагнай
Үгүй бүхнээрээ дутаж чамдаа би дурладаг
Үсний ширхэг тоолон чамайгаа би урладаг
Дүүрэн сарны чанадаас дүрийг чинь би хардаг
Дүрлэн алаг нүднээс чинь хайрын үг уншдаг.
Чи үгүй бүхэн хайраар дутаж гансардаг
Чийг даасан уруул минь халуу шатаж омголтддог
Алаг сайхан нүдийг чинь зүүдэлж сэрээд гунидаг
Аясын салхиар дамжуулан үгээ чамдаа шивнэдэг.

                                                   Лхамсүрэнгийн Ганзул

Дуулахаараа дандаа уйлдагтаа ч юм уу
Дурлахаараа дандаа гунидагтаа ч юм уу
Ардын дуунд би дарс шиг дуртай
Амраг бүсгүйдээ би эр ховор нулимс шигээ хайртай

                                                     Лхамсүрэнгийн Ганзул

Дурлалын гэгээн сүмд минь эхнэртэй залуу ирдэг
Дугариг цагаан сарыг дундуур нь цуулж ирдэг
Хайранд минь дандаа халамцуу голдуу ирдэг
Хачин гунигтай дурлалаа зүрхэндээ нууж ирдэг 
                                                                    Нандинцэцэг
Яг л чам шиг нүдэнд дулаахан 
Янагхан хайрын хан хөвгүүнээ
Урьтаж надруу илгээчихсэн хорвоод
Уурлалтай нь биш дээ яая гэхэв

                                                                 Д.Оюундэлгэр
Хажуугийн ширээнд суудаг хөвгүүн
Хамгаас хэцүү бодлого байжээ.
Хайртай гээд хэлчих юм бол
Хариу нь аяндаа гарах л байжээ
Харин тэгж хэлээгүй минь
Хамгийн зөв шийд байжээ.
     

                                
Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр
Дээдлэн зурсан гал улаан сарнай
Дэндүү гэнэн хүүхэд насны минь
Дэврүүн сэтгэлийн сүлд нь болон үлдэж дээ.


Далай баян хорвоод ижилдэн ханьсах ерөөлгүй ч
Далдхан нэгэн хайр зүрхний гүнд явдаг
Дасал болсон мэндийг чамаасаа хааяа сонсоод
Даруухан зангийн эрхэнд хөнгөн гунигтай алхдаг

Хайр

- Яагаад тэр биш зөвхөн би гэж?
Надад мөнгө байхгүй
Би хөөрхөн биш
Надад байр суурь ч байхгүй
- Яагаад гэвэл надад бүх юм байгаа
Надад мөнгө байгаа
Би царайлаг
Надад  байр суурь байна
Тиймээс ганцхан чи л хэрэгтэй

 

Цасны тухай хүүрнэлдье!

                    Ойрын өдрүүд өвчин дэгдээд л...,  өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад л... нэг л түгшсэн сэтгэл барайсан царайтай байлаа, бид.  Хаашаа л харна хар амны хаалттай хүмүүс.  Аймаар хэцүү байсан гээд дандаа тохиромжгүй үед хэрэглэгддэг аймаар гэдэг үгийг тохирсон газар нь нэг хэлчихье дээ. Харин өглөө сэрэхэд цав цагаан цас орсон байхыг хараад бүх юм гийгээд явчихсан шүү. Хүмүүс даарсан ч гэсэн царайд нь цасны туяа тусаад өвөл ч ирлээ дээ. Тэгэхээр цасны тухай хүүрнэлдье!
 
Нүдээ анихад
Нүдэн дотор минь үүлс бутардаг
Үүл орж байна гэж би шивнэдэг
Өөр хэн ч хараагүйд итгэдэг.
 
Нүдээ нээхэд
Нүднээс дальдарч цас будардаг
Цас орж байна гэж хүмүүс хэлдэг
Цаг хугацаанд улам ихээр итгэдэг
 
Үүлэн дээр гишгэж байна гэж би хэлдэг
Үгүй, цаг хугацаа толгой сэгсэрдэг
Үүл хайлж байна гэж би хашгирдаг
Үгүйсгэдэггүй, гэсэн ч хэн ч надад итгэдэггүй
 
Ертөнц нүдээ аниад
Зүрхээ дараад
Тоолж эхэлсэн
Нэг, хоёр, гурав...

Бөө,  бөөн үүлс
Харанхуйгаас төрөөд гэрэлд хуваагддаг
Ер бусын
Жижиг жижиг үүлс
Гэрлээс ангид харанхуйд уусдаг
Цаг бусын

Бөмбөг шиг бөөрөнхий
Бөрт шиг толботой
Загас шиг, загалмай шиг
Шороо шиг шоргоолз шиг цас

Цас биш үүл бутардаг
Бэлзэг шиг
Хуруундаа зүүвэл хайлах
Хүйтэн

Нулимс шиг
Нүдээ анивал алдуурах
Цэвдэг

Сар шиг
Санаа алдвал гунигаа мартагнах

Гэгээн
Хонх шиг
Үлээвэл үл тасалдан жингэнэх
Намуун
Цас биш үүл бутарна

Цэцгийн тоос
Амьсгал авбал агаарт дэгдэх нь
Эмзэглэл
Ангирын өндөг
Элээ сүүдэрлэвэл эхдээ гологдох нь
Харуусал
Эрвээхэйн даль
Үүрч хиртвэл нисэж үл чадах нь
Энэлэл
Энэ орчлонгийн нүдээр дүүрэн
Цас биш үүл орж байна
Нэг, хоёр, гурав...

Аримагийн анхны тэмдэглэлээс...

      Аргатал хүлээсэн сэтгэлийг минь амрааж андын минь А тэмдэглэл мэндэллээ. Аримагийн анхны ном, ангиас төрж байгаа анхны ном, анхны багшийнхаа гэгээн дурсгалд зориулсан, анхны шүлгүүд, анхны хайрын дурсамж... гээд л. Монгол, Латин цагаан толгойн хамгийн анхны үсэг болох А-ийн цаана ил далд олон утга нуугдаж байгаа юм. Андын минь далд сэтгэл нь гуниг ч юм шиг. Гунигтайдаа гунидаггүй нь үнэн ч юм шиг. Гуниг нь ихэдсэн бүсгүй, гунигтайдаа гунидаг ч үгүй бүсгүйн гуниг нь хүйтэн ч ганцаардах үед хань болдог, яг л сар шиг... зөөлөн, цагаан,  амархан оддог, эргээд ирдэг, яг л үүлс шиг... Өвлийн гүнд жавар нөмөрч дулаацан нойрсож чаддаг юм. Аримагийн анхны “А тэмдэглэл”-ийн хамгийн анхны шүлэг...

Он цаг

Тэнгэрт ганц сар, бөөн бөөн үүлс...
Тэнд миний гуниг хөвнө
Тагтан дээр өглөө бүр ирж хоол горьдон суудаг
Тагтаа ойрдоо алга. Хаа нэг тийш одчихсон...
Манан... манан бүрхэн салхи хүүгэвч
Маргааш өглөөний нар алгуурхан наашилж буй
Сэтгэл гэнэт гэгэлзэн гэгэлзэхүйд
Сэрүүхэн бүр сэрүүхэн, аниргүйд уусдаг
Саарал тэнгэрээс цас хаялна, бодлын дайдад бударна
Санаа алдана, навчис жавар нөмөрч нойрсоно
Судал бүхнээр нь он цаг урсана, ирэх хаврыг хүлээвч
Суларчээ, амьсгаа нь аль хэдийн хатаж гүйцжээ
Ээлжлэн мандагч наран, саран- инээд гуниг минь юм
Ижий минь зовлон жаргалыг минь тэнцүүлж дээжээ өргөсөөр л...
Өргөсөн дээжийнх нь дусал тэнгэрийн шувуудыг сэрээлээ
Үргэсэн гунигийг минь зуусаар нисэж айсуй... Он цаг

Би хаварт

Би хаварт хайртай шиг
Чи намарт ингэтлээ яагаад дурладаг юм бэ?
Би намрыг үзэн яддаг шиг
Чи хаврыг тэгтлээ яагаад хүлцэн тэвчдэг юм бэ?

2008-08-22 21:38

Нойтон...

Би бороонд дуртай
Яагаад гэвэл, нүд минь
Нойтон...
Би бороонд дуртай
Яагаад гэвэл, зүрх минь
Нойтон...
Гоо дуслаараа зүрх үрүү тэмүүлж
Гол уруу минь нэвчихийг хүсдэг ч
Уйт борооноос ангид
Улаан цусаар тэжээгдсэн
Хүрэн зүрхэн хүн гол минь
Нойтон...
Би бороонд дуртай

Хөөрхөн Тогтохоо Хөл Тогтохоо Хөгийн Тогтохоо

        Дорждамбын Баттогтох... энэ хүний шүлгийг арван  жилийн  жаахан охин байхдаа л хаа нэгтээгээс олж уншсанаа оюутан болсон хойноо л оноож мэдсэн юмдаг. Хожим нь түүний “Сарны охин”-ыг дээд курсээс ирсэн ангийнхаа охины амнаас сурч ангийнхан маань хоороор уншдаг байлаа. Нэгдүгээр курст их дурлана аа... Дан охидууд... өөрсдөдөө зориулж уншина.
Чиний бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний нар ичээсэн харц чинь
Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм
гэж ирээд л урт урт модон ширээн дээрээ суух нь сууж зогсох нь зогсож байгаад авч өгдөг байсан. Тэр үед “Сарны охин” мэт өөрсдийгөө төсөөлөөд саран дээр амьдрах сайхан байдаг байж. Одоо ч би түүний саран дээр хааяахан очих дуртай.
Энэ зурагнаас түүний улаан хацар нь маш сайн харагддаг юм. Өөрснөө хөдөөнөөс ирээгүй юм шиг л анх хараад ямар хөдөө царайтай, хөөрхөн улаан хацартай ах вэ? Яг л манай хэн шиг. Учир нь бидний нэг найз маань бүр ч илүү улаан хацартай байсан болохоор тэгж янзыг нь үздэг хэрэг. Ингэж түүний уран бүтээлийн зах зухаас нь амтархаж ахиад цааш нь шунаж байсан ч тэр үед санааны зоргоор олон шүлэг олддоггүй...
Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай
Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай...
Юм бүхэн гунигтай өдөр хүн бүхэнд байдаг үгүйг би мэдэхгүй юм.  Надад бол тийм өдөр байдаг л юм. Түүний шүлэг бүхэн гуниг, гуниг... дандаа гунигтай байдаг хэрнээ хэзээ ч хар бараан сэтгэл, ул мөр үлдээдэггүй юм. Андынх нь дурссанаар хацрынхаа улаан туяаг мөрөн дээрээ асгартал инээж явдаг Тогтохоогийн уй гуниг нь хүртэл гэгээн, зөөлөн.  90 оны эхэн үеийн их өөрчлөлтийн үед Монголын яруу найрагт харамсал, гуниг гэдгийг арай өөрөөр, уянгын гунигийг түгээн дэлгэрүүлсэн гэж хойч үе дурсаж, дүгнэж болох юм. 26-хан насандаа хорвоогоос явсан түүний хойноос дурсамжийн зул асаах анд нөхөд нь зөвхөн сайн сайхныг хүүрнэдэг. Тэдгээрийн дундаас яруу найрагч, хатагтай Өлзийтөгс түүнд зориулан
Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
явъя

гээд л түүний торгон мэдрэмжийг Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад... Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад... өөрийнх нь өмнөөс харуусан мэдэрч чадсан байдаг юм аа.  Хувь заяа хатуу хандсан ч Тогтохоо гэрэлтэн гэрэлтсээр л явсан, гэрэл ассаар л байна. Амьдралд хоргодож, амьдралыг үнэлж, амьдын сайн сайхныг уран бүтээлдээ шингээчихээд одсон нь шүлэгнээс л мэдрэгддэг. Тэр ийм эрт явах байсан учраас л энэ амьдралыг ингэтлээ их хайрлаж,
Нисэн өнгөрөх шувуу шиг
Нэгэн намрын навчис шиг
Нимгэн хувцастай биенд чинь нэг л удаа хүрэх шиг
Нэрийг минь хэлэх шиг, хацар дээр нь үнсэх шиг
Амьдралаа гэж...
Аньсны төгөл улаарах шиг
Алган дээр минь унах шиг
Би түүнийг амтлах шиг
Дэндүү сайхан юм аа
тэгтлээ  нарийн мэдэрч чаддаг байж. Өчүүхэн зүйлийг хүртэл үл анзаарахгүйгээр өнгөрдөггүй байж...
Голын ус урсаж чимээнд нь чулуу уйлагнах
Гоо бүсгүй дэргэд нь суухуй алганы нь хээ торгон элсэнд гарч
Голомтоо бэдэрсэн шоргоолж хөлийн нь уланд хэсүүчлэх
Гоолиг охидын би ширэг зүлгэн дээр цайрах
Зуны сайхныг би мэднэХайлган намраар цас орж бодол хайрлах
Хатсан өвс одох шувуудын нулимс даалгүй хугарах
Хавийн хүмүүс өвөөтэй минь ярьж намайг энхрийлэх
Хаа байгаа хол эгчээс минь зурагтай захиа ирэх
Намрын сарын гунигийг би мэднэ
Өвөр дээр минь цасан ширхэг унаж хайлах
Өвөг аав минь гаансныхаа толгойд дулаацаж толгодын энгэрт суух
Өнжин хүлээсэн ижий минь малаас ирэхэд намайг үнсэх
Өвлийн сарын бүлээнийг би мэднэ
Халуун нүдэн дээр минь сэрүүн бороо дусах
Харьж буцсан шувууд чамд хэлэх үгийг минь тээж авчрах
Хадганд боосон сэвлэг үс мэт хуучин ногоо үнэртэх
Хаанаас ч юм бэ ирсэн шинэ охидууд цэцэг шиг санагдах
Хаврын сарын зөөлнийг би мэднэ
Бүхэл насаараа нэг хүнд дурлах
Буй биеэрээ сэрүүн зүүдэндээ ингэж саран дээр орших
Бүр холын одноос хүн ирэхийг хүлээж өөрсдөө бас угтах
Бүрэг даруу энэ л заяандаа баярлаж олон жил амьдрах
Орчлонгийн сайхныг би мэднэ.
                                       /Орчлонгийн сайхныг би мэднэ/
Одоо харин түүний “Шилдэг шүлгүүд”  хэвлэгдэн гарлаа. Хөөрхөн Тогтохоогийн олдоггүй шүлгүүдийг хүссэнээрээ унших  боллоо. Хүмүүст бас энэ боломжийг олгож шүлгүүдээс дор хуулан бичив. Хоёр дахь ном нь ч бас зулай гишгэн хэвлэгдсэн. Дараа хоёр дахь номын шүлгээс хуулан хүргэх болно оо. Уншаад байгаарай!
***                  ***                  ***
                           Сарны охин
Чиний бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний нар ичээсэн харц чинь
Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм
Чи миний сэтгэлд тооноор унас цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар чинь гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимны модны цэцэг үнэртэж байсан
Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анх харахдаа л би чамайг сарны охин гэж бодсон
Гараас чинь атган одоо л чамайг оллоо гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгасан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм.
                                                                     1990.09.29
***                  ***                  ***
Аяа миний сормуус хэмээх өвснөөс
Аяа миний нулимс хэмээх шүүдэр дусагнаж
Аяа миний чулуу хэмээх бүлээхэн улаан хацар дээгүүр урсахуй
Аяа миний агаар мэт сэтгэл өд унах чимээ мэдэрнэм
Аяа миний уй гашуу хэмээх болоогүй жимснээс
Аяа миний уйтгар гуниг хэмээх шүлэг амтагдаж
Аяа чиний хад мэт хажуу хүрэн зүрхэнд дуслахуй
Аяа чиний авсны нүх мэт сэтгэл чинь нээгдэх нь тэр

 
***                  ***                  ***

Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай
Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай
Хэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөр
Хэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтай
Цэцэг ч гунигтай
Цэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтай
Чулуу ч гунигтай
Чулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтай
Чухамдаа сэтгэл минь гунигтай
Ижийн минь хийж өгсөн дээлийн өнгө элж хуучрах нь гунигтай
Их л дотно санагдах найзын минь дүр санаанд бүдгэрэх нь гунигтай
Салхи ч гунигтай
Салхинд дэрвэх өвсний чимээ ч гунигтай
Үүлс гунигтай
Үүлэн завсраар сиймийх гэгээ ч гунигтай
Үнэндээ сэтгэл минь гунигтай
 
***                  ***                  ***
Үхэл хэмээх ёрыг зөгнөн зэвхий, хувхай сарны гэрэл цонхны цаана хэвтэнэ
Үйлийг минь барж шалиг хүүхэн шиг шөнийн шар бодлууд тархинд минь эргэлдэнэ
Үүднээс хоймор хүртэл хав харанхуй чихэлдэж аньсага зовхи үл багтана
Үдийн нарны тухай шүлэг бодож хэвтэх байтал үхэл хэмээх новшийг хүлээж гансарна 
 
***                  ***                  ***
                                      Хаврын өдрүүд
 Торхтой усанд минь тогорууд зэллэсэн хаврын өдрүүд
 Тоонот гэрийг минь нар хэссэн цоорын аялгуу шиг бүлээхэн өдрүүд
 Дээрээс асгасан нарны цацраг алтан бороо сэтгэлд шингэсэн
 Дээлийн минь өнгө шиг дулаахан царайт хүмүүс
 Толгод дамжиж дуулсан үдшийн бүүвэй, тойг тойг дуулсан хаврын   өдрүүд
Томоогүй үг чихэнд минь шивнэсэн зүүдний ч юм шиг гэмгүй өдрүүд
Бууж үдлээгүй алжаалаа тээсэн хаврын чимээ усан салхи
Буулгандаа тахиулсан тэрэгний шар шиг ганц хоёроор гэлдрүүлэх хаврын өдрүүд
 
***                  ***                  ***

                    Энэ шүлгийг уншихаар эмзэглэл төрдөг юм.
                   Тогтохоо хар багадаа ижийгээ алдсан юм
                   гэнэлээ.

           Ижийгээ үгүйлж уйлж  бичсэн шүлэг

Ижий  минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Бүүрэг шиг уужим ганц шар одны гэгээ туссан газарт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд уйлж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын ижий болоод тэнгэрт гарчихсан юм.
Хав харанхуй шөнөөр үүлч тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж дэрэн дээр унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм.
Шивэр шивэр савирсан зуны салхи гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртсээр унтаж хэвтсэн юм
Харгана бударгана хатгаж ганцхан сартай нялх амьтдыг уйлуулаад байхаар
Хадаг шиг зөөлөн өвс ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Намайг зүүрмэглэх ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж
Дандаа үгнээс нь зөрж өвс хугалдаг байсан гэмийг минь сануулаад
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм.
Ижий минь намайг гомдоогоод байхаар
Намрын шувууд шиг нисээд явчихсан юм
Ижий минь намайш уйлаад байхаар
Шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм.

ЯМААНЫ МАХ ХАЛУУН ДЭЭРЭЭ

Ямааны мах халуун дээрээ л, царцвал гэдсэнд халтай

Ямааны мах халуун дээрээ сайхан, удвал өөх нь амархан царцана. Учир нь ямааны маханд ханасан тосны хvчил бусад махнаас их байдаг. Гэхдээ ямар ч мах шинэ дээрээ л хамгийн аюулгүй, хамгийн ашигтай. Харин хэлц үгийн хувьд “Ямааны мах халуун дээрээ” гэдэг утга нь ердөө л  цаг хугацаа алдахгүй л гэсэн үг шүү дээ. Яг үүнтэй адилхан бид байгаа юм аа олж харахгүй, байхгүй уруу зүтгэсээр цаг хугацааг алдаад байна. Нөгөө алтан дээр суусан гуйлгачин гэдэг тодотгол минь бүр үүрд салахгүйгээр “наалдчих” вий дээ. 

            Оюутолгой бол Монголын хамгийн том төсөл, хамгийн том хөрөнгө оруулалт, хамгийн том итгэл найдвар билээ. Олон хүн Оюутолгойг л хүлээн нүдээ чилээж, гараа тосож суугаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал хэлэлцээд арав илүү, хорь шахуу хоногийн нүүрийг үзлээ. Хэлэлцэгчид “хүнд байна” гэсэн хариултыг өгсөөр...  

УИХ 2008 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан бөгөөд нэгдүгээр үе шатандаа “2008-2015 онд стратегийн орд газруудыг ашиглах, улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийн мэдлийн хувь хэмжээг тогтоох, уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг стратегийн зорилтуудыг дэвшүүлсэн байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар Оюутолгойн ордыг ухаж олборлоод нааш нь цааш нь, гадаадад гаргах,  дотооддоо “яах” мөнгө төгрөг нь засаг төрд маань байхгүйгээс хойш дэлхийд нэлээд дээгүүрт ордог уул уурхайн компани олборлоё гэж байгаа дээр нь олон улсын жишигт нийцүүштэй бүх талын гэрээг нь байгуулаад бусдын жишгийн дагуу л олборлуулаасай. Энүүхэндээ гэж хэлэхэд иймэрхүү хөрөнгө мөнгө гаргаж чадах, ингэж олборлолт явуулж чадах, эрсдэл хүлээж чадах, дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадах тоотой хэдхэн уул уурхайн компани байдаг юм байна.  Дэлхийд тэртээ тэргүй нүүрлээд байгаа, цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа хямралаас зөвхөн Монголыг суга татаад гаргаад ирэхгүй ч эдийн засагт маань илт нөлөөлж чадах нь тодорхой. Оюутолгойн хөрөнгө оруулалт  бүтэлгүйтвэл хэн хохирох вэ? ард түмэн. Оюутолгойн хөрөнгө оруулалт хойшилбол хэн хохирох вэ?  нөгөө л ард түмэн. Нөгөө л ард түмний чинь амьдрал дээшлэх байсан, ажилгүй нь ажилтай болох байсан, түрийвч нь түнтийдэггүй юм аа гэхэд нимгэнээс зузаан болох байсан. Хар ухаанаар бодоход шүү дээ, харин нарийн учрыг жаахан ухвал иймэрхүү тоо баримт дэлгэгдэнэ. Айвенхоу Майнз компани 2000-2008 онуудад Оюутолгой төсөлд нийт 1 тэрбум ам.доллар зарцуулаад байгаагийн 100 гаруй сая ам.долларыг геологи хайгуулын өрөмдлөгийн ажилд зарцуулжээ. Энэ хугацаанд дөрвөн мянга гаруй монгол иргэд шууд болон шууд бус ажлын байртай байсан бол 2009 оны байдлаар 500 гаруй ажилтан болон  буурчээ. Уурхайн олборлолтын ид үедээ дунджаар 1850 ажилчин ажиллуулахаас гадна ил уурхай болон гүний уурхайн барилгын ажилд зургаан мянган ажилчин шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо байдаг. Бид энэ тоог бас нэгэн тоотой жишмээр санагдлаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч ажилгүйчүүдийн тоо  39.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7203 хүнээр буюу 22.3 хувиар өсчээ. Харин яг өнөөдөр бол эдгээр ажилгүйчүүдийн тоо өршөөлийн хуульд хамрагдагсадаар буюу 2000-3000-аар нэмэгдэх болох нь. Ам нь нэмэгдээд ажил нь хомсдсон байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн хямралын зах зухад нь өртөөд дээрээс нь өөрсдөө нэмрийг нь өгөөд хамаг хөрөнгө оруулагчдаа хүлээлгээд. Энэ хүлээлт, зогсонги байдал нь шууд бусаар эхнээсээ барилгын салбарт сөрөг үр дагаврыг авчирлаа. Барилгын компаниуд 200, 300-аар нь ажилчдаа цомхотгоод эхэллээ. Одоогийн байдлаар энэ салбарт нийт 11436 айлын 170 гаруй барилга ашиглалтад ороогүй, иргэд барилгын компаниудад урьдчилгаа болгож өгсөн  мөнгө 174 тэрбум болж, барилгачид 431 тэрбум төгрөгийн хөрөнгөө барьцаанд тавьж  дутуу барилгаа гvйцээе гэвэл 250 тэрбум төгрөг хэрэгтэй болжээ. Барилгын салбарын уналт улам цаашаа ужгирвал банкны барьцааны байранд сууж байгаа иргэд хохирно. Энэ салбарт ажиллаж байгаа ажилчид хохирно.

Энэ байдал нь цааш үргэлжлэхгүй гэх баталгааг хэн өгөх вэ?  Барилгын салбарын хохирогчид гэж өөрсдийгөө үзэж байгаа хүмүүс жагсаал хийхээр болж иргэдийн хөдөлгөөнүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж эхэллээ. Энэ байдал нь хэт даамжирвал асуудлыг шийдэхгүй ч гудамжинд жагсаж, ямар нэгэн зүйлийг  эвдэж байж уур бухимдлаа гаргаж сурсан монголчууд  жагсаж эхлэх нь  ээ. Байгалийн нөөцөд голчлон түшиглэдэг орнуудад бодлогын буруу шийдлээс иргэний дайн гарах магадлал 23 хувьтай байдаг гэсэн Оксфордын их сургуулийн профессор, Дэлхийн банкны захирал асан Поол Кольерын хийсэн судалгааны дүн танд нэгийг бодогдуулах байлгүй.

Барилга ажилгүйдэл зэрэг нүдэнд илхэн жишээ. Хэрэв төслийн цалингийн тухай боловсролын төлбөр, бас эрүүл мэндийн тухай, хувийн салбарынхны ашиг орлогын тухай энд дахиад л таатай яриа үүсэхгүй. Та өөрөөсөө бас хөршөөсөө, хамаатнаасаа, үгүй бол найзаасаа амьжиргааны төлөвлөгөө бас мөнгө төгрөг яаж байна? гээд асуу л даа. Байдал бүхэлдээ амаргүй л байгаа шүү дээ. Хүн амын ихэнх хувийн дундаж орлого амьдралын бодит баталгаанаас доогуур гэсэн албаны тоо баримтаар батлагсадын аман яриа аль хэдийн үүсчээ. Ямар ч байсан тэгш шударга хөгжлийг сонгож тэмээгээр тээх орлогоо  хөдөлмөрөөр бий болгох хувь зохиол бий гэж монгол хүн бүр боддог буй за. Халаасанд минь мөнгө бүгүй байхад гишгэх газарт маань алт эрдэнэс нуугдсан юм бол авдраа уудлаад ач өгөөжийг нь үзэх цаг болсон биш үү?. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө ч гэж бий. Энэ цаг хугацаанд нь амжиж бодит алхмаа хийгээгүй олон асуудал бидний өнөөдрийн болон хойч үеийн маргаашийн шийдлийг хойш татна.

Бүх баялгаа идье! гээгүй шүү дээ, харин баялгаасаа хэрэгтэй цагт нь бага ч болов хүртэж нөгөө их өөрчлөлт, хөгжил, өөдрөг амьдрал гээч сонин чамин юмны талаар жинхэнээсээ яривал ямар вэ?         Гэтэл өнөөдөр ихээхэн мөнгөгүйгээ баахан гайхаад бөөн алтан дээр суусан цөөн монголчууд чинь ямааны мах халуун дээрээ гэчихээд яг идэхээ болохоор гэдийгээд суучихлаа. Мах царцаад л ... ам уруу хийгээд өгчихгүй юм болов уу? гэж хүлээж суугаагүй байлтай.

ЗМ сонин 2009.08.10

love to be loved by you

 

I can't believe I'm standing here
Been waiting for so many years and
Today I found the Queen to reign my heart
You changed my live so patiently
And turned it into something good and real
I feel just like I felt in all my dreams
There are questions hard to answer
Can't you see…

Chorus:
Baby, tell me how can I tell you
That I love you more than life
Show me how can I show you
That I'm blinded by your light
When you touch me I can touch you
To find out the dream is true
I love to be loved by you

You're looking kind of scared right now
You're waiting for the wedding vows
But I don't know if my tongue's able to talk
Your beauty is just blinding me
Like sunbeams on a summer stream and
I gotta close my eyes to protect me
Can you take my hand and lead me
From here please yeah...yeah...

Chorus:
Baby, tell me how can I tell you
That I love you more than life
Show me how can I show you
That I'm blinded by your light
When you touch me I can touch you
To find out the dream is true
I love to be loved, I need to be loved
I love to be loved by you

I know they gonna say our love's not strong enough to last forever
And I know they gonna say that we'll give up because of heavy weather
But how can they understand that our love is just heaven sent
We keep on going on and on cause this is where we both belong…

Chorus:
Baby, tell me how can I tell you
That I love you more than life
Show me how can I show you
That I'm blinded by your light
When you touch me I can touch you
To find out the dream is true
I love to be loved, I need yes I need to be loved
I love to be loved by you

Yes I love to be loved by you

МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШГИ

- Таны халаасанд яг хэдэн төгрөг байна?

Оюутолгой, Тавантолгой... энэ нэрүүд монгол хүн бүхний чихэнд аав ээж, ах эгчийнх нь нэр шиг ихэд дотно санагдах болжээ. Ашиг орлогоороо амьдралыг ангалаас аварч гаргах ёстой ашигт малтмалын орд газар гэж бүрэн дүүрэн итгэсэн болохоор тэр шүү дээ. Тийм дээ ч эдгээр төслүүд монгол хүн бүрийн сэтгэлд хүлээлт үүсгээд байна. Мэдээж одоо байгаа дутагдаж гачигдсан амьдарлаа шинэ санхүүгийн боломжоор өөрчилж эхлэх, бас яг өнөөдөр наашилж буй энэ өвлийг ажрахгүй давах хүсэлт, хүлээлтийг...

Та өдөр болгон өөрөөсөө асуух атлаа хүн бүрээс шууд асуудаггүй нэг асуулт нь Таны халаас, хэтэвчинд хэдэн бор цаас байна?, цалин маань хэдийд буух бол гээд амаргүй бас хариулахаас айдаг асуултууд байдаг. Хариу нь шууд гарахгүй ч заавал хариулах хэрэгтэй байдаг. Төр засаг маань юу гэх сэн бол?

Засгийн Газрын мэдээллийн болон сонин хэвлэлийн хуудсанд байгаа бодит байдлын тоо баримтаас үзэхэд, Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн энэ оны эхний хагас жилд 826.3 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 1087.6 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 261.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 256.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 24.8 пунктээр өндөр байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 824.9 тэрбум төгрөг, урсгал зардал 860.3 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 35.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 261.0 тэрбум төгрөг буюу 28.8 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 166.6 тэрбум төгрөг буюу 84.2 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 59.4 тэрбум төгрөг буюу 44.4 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 13.0 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1086.7 сая ам.доллар буюу 39.6 хувь, үүний дотор экспортын хэмжээ 507,8 сая ам.доллар буюу 40.0 хувь, импортын хэмжээ 578.9 сая ам.доллар буюу 39.3 хувиар тус тус буурчээ. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт оны эхний хагас жилийн байдлаар 2005 оны зэрэгцүүлэх үнээр 742.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 64.1 тэрбум төг буюу 7.9 хувиар буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 7.3 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 58.6 тэрбум төг буюу 22.6 хувиар тус тус буурсан нь нөлөөллөө. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үилдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурахад 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт, гянтболдын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-50.2 хувиар буурсантай холбоотой гэжээ. Өнгөрсөн жилүүдэд орон сууцны үнэ огцом өссөний  шалтгаан бол импортийн, энэ салбарын түүхий эдийн үнэ өссөнтөй холбоотой. Тодорхой хэлбэл тонн нь 600-700 ам.доллар байсан арматур төмөр 1200 ам.доллар, тонн нь 50-60 ам.доллар байсан цемент150 ам.доллар хүрчээ. Түүнээс гадна газрын үнийн өсөлт, түлш шатахууны үнэ гээд зэрэг олон хүчин бий. Харин энэ жилийн хувьд орон сууцны борлуулалт зогсч, барилгын компаниудад хөрөнгө оруулалт дутагдсанаас болж энэ салбарын 40 гаруй мянган ажиллагсад ажилгүйчүүдийн эгнээг өргөжүүлсэн байна. Орон сууцны барилга гэхэд 11436 айлын 170 гаруй барилга ашиглалтад орж чадахгүй байна. Барилгачид 431 тэрбум төгрөгийн хөрөнгөө барьцаанд тавьсан бөгөөд  дутуу барилгаа гvйцээе гэвэл 250 тэрбум төгрөг хэрэгтэй болжээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны 6 дугаар сарын эцэст 357.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 23.4 тэрбум тог буюу 6.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.0 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар тус тус буурлаа.

Та эдгээр тоонуудыг сайн ойлгож байна уу?. Надад бол хүнд юм. Гэхдээ Монголын маань том халаасны бодит байдал энэ юм. Дээр бичсэн эдийн засгийн ойлгоход амаргүй бас бодох тусмаа хүндхэн тоонууд буурч байхад ажилгүйдэл л харин өсч байх юм. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 06 сарын эцэст 39.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7203 хүнээр буюу 22.3 хувиар өсчээ.

Ингээд бид халаас хэтэвчээ тэмтэрч бүх хямралын аврал, итгэл найдвар хүлээх  газрын баялгаа тоолж суух мөчид Лондонгийн бирж дээр нэг тонн нь 8000 ам.доллараас хол давж байсан зэсийн үнэ одоо 6000 ам долларт хүрээд байна. Гэтэл эдийн засагчдын таамагласнаар зэсийн үнэ он гараад одоогийнхоос дахин 15-20 хувиар буурах төлөвтэй.  Дэлхийн эдийн засгийн хямралаас болж Лондонгийн бирж дээр зэсийн нөөцийн хэмжээ сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч 200 гаруй мянган тоннд хүрээд байна. Түүнчлэн 1000 доллар дөхөж байсан алт 600 доллар уруу унана. Нефтийн үнэ оны эцсээр 200 доллар хүрэх нь талаар болж 100 доллар болон бууж байна. Нефтийн үнийн өсөлтийг дагаж оцойж байсан олон түүхий эд, түүний дотор нүүрс галзуурлын үеэ өнгөрөөж эргээд доошлоно гэсэн таамгийг мэргэжилтнүүд хэлж байна.

    Маргааш иднэ гэж хоолоо үлдээдэг Монголчууд нэг бодлын их л алсын хараатай улсууд нөгөө талын хоносон, хугацаа нь хэтэрсэн хүнс хоолоор ходоодоо дүүргэх дуртай, илүүдэл хоол гаргаад эрүүл мэндээ боддоггүй, эдийн засгийн тооцоогүй ард түмэн гэж хэлж болохоор. Энэ мэт бүдүүлэгдүү хэмнэх гээд хэтрүүлчихдэг жишээнүүд олон бий. Унжаад байхаар унаад ирдэг ч болоосой гэгч залхуугийн үлгэрийн бодит жишээ мөнөөсөө мөн хэрнээ унаад ирчихсэн байхад үмхээд авах аргаа олохгүй байгаа нь үлгэрийн дараагийн үе шат руу шилжээд байгааг харуулж байх шиг.

    Бид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүлээж суухад биднийг өвлийн бэлтгэл ажил, ургац хураалт, шинэ хичээлийн жилийн бэлтгэл, үерийн үлдээсэн хохирол гээд зүсэн зүйлүүд хүлээж байгаа. Айлаар бол өвөлдөө өнтэй орохын тулд малынхаа өвсийг бэлтгэх, түлээ модоо татах, хашаа саравчаа шинэчлэх, өвөл юу идэхээ бодолцох цаг. Монголчууд  ямар Оюутолгой гэдэг нэрийг “идэж” онд орох биш.  Зөвхөн халаас хоосон өвөлтэй залгах миний гэлтгүй дэлхийн эдийн засгийг хямрал, гачаал нөмөрснөөр бидний итгэл хүлээлгэсэн ашигт малтмал, түүхий эдийн үнэ хурдацтай унаж, уул уурхайн компаниудын хувьцааны үнэ буурлаа.  Монголын Үндэсний нийт үйлдвэрлэл гурав орчим тэрбум доллараар хэмжигдлэг бол Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалт нь нийлээд 11 тэрбум доллар болно гэж бас хэвлэлд бичжээ.  Гэрээ анхлан төлөвлөснөөр хийгдэн олборлолт хийж эхэлсэн бол зам тээвэр, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ гэх мэтийн 200 гаруй жижиг үйлдвэрлэл дагаж хөгжих байсныг байг гэхэд Оюутолгойн орд ашиглагдаж эхлээд таван жил болж байгаа гэж үзвэл алдсан мөнгө ойролцоогоор хоёр тэрбум доллар болж, 10 000 орчим хүн ажилтай залгах байсан гээд л зарим  нь ярих янзтай. Бид заримдаа нарийн учрыг нь олох завгүй тав арван бор цаас олж хоногтой залгах гээд байх зуур ашигтай бас ашиггүй, өнөөдөр биш маргааш ашиглана, гэрээ хийнэ гээд эх захгүй маргах юм. Хэрвээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж чадахгүй бол дараагийн хөрөнгө оруулагчийг хайна. Дараагийн хөрөнгө оруулагч бүх зүйлийг ахиад тэгээс эхэлж, ахиад л зургаан жил бүр түүнээс их хугацаа байж болох юм. Ингэж бид маргаашийн өөхийг өнөөдрийн өөх болгож чадахгүй байгаа юм чинь өнөөдрийнхөө уушгинд санаа тавих л үлдэж байгаа юм биш үү. 

    Өвлийг давах мөнгө надад бас засагт үгүй бол өвөл биднийг өршөөх болов уу?. Яг одоо таны халаасанд хэдэн төгрөг байна?.

ЗМ сонин 2009.08.06

Mөрт

Яруу найрагч бол
Өвлийн гүнд нуугдсан хавар юм.
Өөрөөсөө нуусан гуниг юм.

 

О.Дашбалбар

Чононгоо
                                               МУГЖ, дуучин С.Жавхлан
Аньсах
ан ээ л нүдний чинь халуун хөх талимаанд
Хайрын совин цэнхэртүүлж
л
Амраг жаалхан чамайгаа
л энхрийлж, илбэнхэн суух минь
Чононгоо
чононгоо
Сайхнаас сайхан чинийхээ
л аалины нь гэгээнд уусанхан ээ л
Сан
аж л үгүйлэхийн халуухнаас томоогүй л  муухай дассаныхаа

"Чононгоо" цааш унших »
Сүүдэр шийнээс

Хайранд ямар ч шалтгаан байдаггүй.

Амита сүүдэр шийнээс

Хэрвээ бурхан байдаг бол надад биш, чамд ч биш, бид хоёрын хоорондын зайд байдаг.

Мөрт

Үзэн ядалт... энэ үг яруу найрагт ямар гоё зохио вэ?
Үнэг үг, түүний ганган байх шалтаг...

Ц.Эрдэнэбаатар

 

Сүүдэр шийнээс

Инээ. Ингэхийг алиалагчдад л зөвшөөрдөг юм. Бусдыг нь галзуугийн эмнэлэг үрүү ачдаг.

 

(Нийт: 47)